Байдал улам дордлоо. Нүд хагас аниатай гөлийж, зөвхөн гарын хуруунууд л хөдөлж байв. Нүдээ л аних л юм бол би энэ ертөнцөөс одож, өөр ертөнцөд сэрнэ гэдгээ мэдэж байлаа. Чих дүнгэнэн, бодол аль эсвэл зүүд нь мэдэгдэхгүй элийрлүүд толгойд орж ирнэ. Хүйтэн ус, ус ус... тэр нэгэн зун голын эрэг дээр цэв хүйтэн усаар нүүрээ угаагаад эрэг дээр нь үүлнээс дүрс хайн хэвтэж байсан минь санаанд орох шиг... голын урсгалд нарны гэрэл тогтож ядан далбилзаж, эгээтэй л алмааз эрдэнэсээр урсаад байна уу гэлтэй харагддагсан..
Би нүдээ анилаа. Харанхуй, гэхдээ яг ч харанхуй биш өнгө намайг бүрхэн авч чихэнд юу ч сонсогдохоо болин юу юугүй алмаазан голын эрэг дээр очихын алдад... би... нүдээ нээлээ. Сүүлчийн хүчээ шавхан, яг л алтайн хүрэн бүргэд олз руугаа дайрах мэт шийдэмгий, дайчин, зоригтойгоор нүдээ нээлээ.
Ингээд ширээн дээрээс аягаа авч цайны өрөө орж хүйтэн ус уугаад, 00 орж нүүрээ угаагаад нойр сэргэвээ...
haha sharttsiin boluu l gj bodlosht
ReplyDeleteби огт уудаггүй хүн!!
ReplyDeleteСайхан бичлэг байна.... Шинэ танил минь
ReplyDeleteкккк тэнэгтсэээрлийна уу
ReplyDeletehaha gutsjaagaam shuu.gehdee goy bichij
ReplyDelete