Thursday, November 24, 2011

Унадаг дугуй

Заа ёстой баларсаан, ёстой баларсан юм боллоо, ёстой бүтэхгүй юм боллоо, арай ч дээ, харамсаад харамсаад барахгүй нь, манай ажлын гадаа хогийн савны хажууд нэг шоргоолж үхцэн байшдээ энэ тэр...

Гэхдээ нэг сонин юм тохиолдов өнөөдөр. Бүхэл бүтэн хоёр жилийн ажил амь наана там цаана дээсэн дөрөөн дэнжигэнэж байна. Ийм үед бас сонин л байдаг юм байна, ойрд мэдрээгүй мэдрэмж юм байна, мэдрээд суугаад байхаар сайхан л юм байна, сайхан гэдгийг нь гайхах л юм байна, гайхсныхаа дараа гутрах л юм байна гээл гээл гээл

Алдсан алдаан дээрээ дөрөөлж амжилт руу улам ахидаг гэдэг байхаа, тэрэнд итгээл тэнэг царайлаад хана ширтээл хамраа маажаал суужийшд, гэснээс тийм ч сүртэй юм биш л дээ...гэхдээ л дандаа бүх юм дардан замаар явна ч гэж юу байхав.

Стийв Жобс ч өвчнөөр нүд анилаа, ааайпод маань ч зуурдаар өөд боллоо, хөгжим сонсож явахгүй болохоор элдэв дээдийн юм бодогдоод, сайн сайхан санаа ч зурсхийх юм, саар муухай бодол ч торсхийх юм, тэрийгээн тэгээд тэнэг блог дээрээ тэрлэюүүү гэтэл аль хэдийн мартагдсан байлаа, адаг сүүлд нь ийм л юм бичиж сууна шүү дээ...

Шөнийн тэнгэрийг ажсан шигээ цас руу шээж зогсоход согтуу эр цаана нь нар сарны тухай дуу дуулаал, долоон бурхан од тоож байгаа ч юм байхгүй гэрэлтээл доохно нь талд нь амнаас гарсан уур үүл болох гэж мөрөөдөөл..

Утаатай өвөл минь ирлээ дээ. Утаа ч одоо зуны шиврээ бороо, намрын шар навчис, хаврын ээнэг өдрүүд шиг л зүрх сэтгэлд минь өвлийг төлөөлөөд удаж байна даа. Түүнтэй хамт утаан дунд хөтлөлцөж алхсан улаанбаатарын романтик үдшийг санахуй нтр... шинэхэн костюмтай хархүү шинэ жилийн цэнгүүнээс хөлчүүхэн гарч ирээд утаан дунд уусан одов оо нтр, бүсгүй хүний ялдам үнэр суунаг утаатай холилдохюуяа бүх ертөнцийн цэцэгсийг нийлүүлсэн ч түүнээс илүү  анхилуун тансаг үгүй билэ нтр хахах за юу л солиороод байна даа

За ямартай ч энэ хөгийн асуудлыг яаж ийж байгаад шийдэхийг бодно, болохгүй бол дахиад эхлэнэ ээ, яадаг юм, залуу хүнд зав мундсан биш ямартай ч би явж байна, бээжин сууж байна гээл бага багаар урагшилна даа. Аа тийн, амьдрал гэдэг унадаг дугуйтай адил, чи хөдлөхгүй л бол тэнцвэрээ алдана гэж агуу айнштайн хэлсэн байдым шүү, зүтгээд бай залуусаа


1 comments:

  1. надаа мотоцикл хэрэгтэй тэгүүл

    ReplyDelete