Tuesday, January 31, 2012

Мухар сүсэгтэн, мунхаг үзэлтэнгүүд

"Үс сахландаа баригдсан нүдний шил болсон есөн өвгөн эрдэмтэн өөр өөрсдийн зохиосон машиндаа суужээ. Хутга жад, араа соёогоор тоноглогдсон хүүхдийн тоглоомон машины дайтай өнөөх төхөөрөмжүүд нь харахад сүртэй бөгөөд бүгд хоорондоо дайтан тулалдаж, нэгнийгээ алснаар хамгийн сүүлд үлдсэн нэг нь ялагч болох аж. Дунд сургуулийн биеийн тамирын зааланд цугласан бүхэн тэднийг дэмжин уухайлахын зэрэгцээ тэдний дотор таньдаг хүмүүс олон харагдах юм.

Wednesday, December 14, 2011

Өөрийгөө ялан дийлсэн нэгэн гайхамшигт түүх

Хамаг бие сульдан хүндэрч, нүд аажмаар анилдаж эхлэв. Энэ бол муугийн дохио. Тэсээрэй, тэсээрэй, үүнийг л давчих юм бол бүх зүйл сайхан болно хэмээн өөртөө итгүүлэн шүд зуув. Ухаан бодол минь балартан зэрэглээтэж, хүндээр амьсгаадан хараа сунгах боловч дэмий л бүрэлзэнэ. Ус... ус.. надад одоо цэл хүйтэн ус хэрэгтэй байна, намайг аврах зүйл ганц аяга ус юм шиг санагдаад эргэн тойрноо ажлаа, дусал ч ус алга.. ус авчрах газар дэндүү хол, очоод авахад хөл тэртээ тэргүй хөдлөх тэнхэлгүй байлаа.

Thursday, November 24, 2011

Унадаг дугуй

Заа ёстой баларсаан, ёстой баларсан юм боллоо, ёстой бүтэхгүй юм боллоо, арай ч дээ, харамсаад харамсаад барахгүй нь, манай ажлын гадаа хогийн савны хажууд нэг шоргоолж үхцэн байшдээ энэ тэр...

Гэхдээ нэг сонин юм тохиолдов өнөөдөр. Бүхэл бүтэн хоёр жилийн ажил амь наана там цаана дээсэн дөрөөн дэнжигэнэж байна. Ийм үед бас сонин л байдаг юм байна, ойрд мэдрээгүй мэдрэмж юм байна, мэдрээд суугаад байхаар сайхан л юм байна, сайхан гэдгийг нь гайхах л юм байна, гайхсныхаа дараа гутрах л юм байна гээл гээл гээл

Thursday, October 13, 2011

Намар юу мэдэрдэг бол...

Намар юу мэдэрдэг бол. Нас нь гүйцэж амь тавьсан шар навчсаа өрөвддөг юм бол уу. Нар нь харьж үүлс нь уйлагнасан саарал өдөртөө гунидаг юм бол уу. Сүүлчийн борооны эцсийн дуслаа хаана унагаадаг бол. Гурван сарын нас байна гэсэн эмчийн үгэнд итгэж ядсандаа эмнэлгийн үүдэн дээр гөлөрч зогсоо эрийн мөрөн дээр үү. Зуны жаргалтай өдрүүд нь зуурдын байсанд гунигласан бүсгүйн нүдэн дээр үү. Зүгээр л цасыг мөрөөдөн намраас уйдсан дэвэргэн охины инээмсэглэл дээр үү.  Намар гуниг хоёрыг мартаад хуримын ордны хаалгаар хөтлөлцөн орсон хосуудын уруул нийлэх цэг дээр үү.


Намар юу мэдэрдэг бол. Насны тоо нь гүйцэж харих хоногоо хүлээж суугаа хөгшчүүдийг өрөвддөг юм бол уу. Нарны сайхныг илүү ч атугай мэдрүүлчихийн тулд налайсан өдрүүдээ найр тавин бэлэглэдэг юм бол уу. Өнгө, мөнгөний араас хөөцөлдөөд, өөрийгөө хаанаас ирсэн гэдгийг мартчихаад, нар сар, бороо цасны сайхныг мэдрэхээ байгаад халуун, хүйтэн, шавар шавхай, хальтиргаа гулгаа гэдэг үгнээс өөр тэднийг илэрхийлж чадахаа болисон хүмүүс бидэнд гомддоггүй юм бол уу.


Намар юу мэдэрдэг бол. Зун залгаад шууд өвөл байсныг торгоох гэж, хамгийн сүүлд үлдсэн хэнз цэцэгний хагдарч дуусахыг хүлээх гэсэндээ, моддын навчисанд жам ёсных нь үхлийг үзүүлэх гэсэндээ,  зун орж амжаагүйдээ гомдоллосон борооны дуслуудыг баярлуулах гэсэндээ, зүгээр л хүмүүст уй гунигийг төрүүлэх гэсэндээ, өнгөт орчлонгийн шар өнгө нь дутахвий гэсэндээ, өвөл ирэхэд бэлэн бай хүмүүсээ гэсэндээ намар чи энд байгаагаа мэддэг үү. Намайг удахгүй орхиод явна гэсэндээ гунидаг уу.

Wednesday, September 14, 2011

Saturday, August 20, 2011

Нэгэн сайхан өглөө

Нэгэн сайхан тунгалаг өглөө байжээ. Гэгээхэн, цэлмэг, нар дөнгөж мандаад өвсний шүүдрийг гялбуулан, сэрүүхэн цэнгэг агаарт шувууд жиргэсэн сайхан өглөө байжээ.

Нэгэн сайхан өглөө байжээ. Шөнийн бороо татраагүй шивэрсээр, үүл сууж сааралтаад, хамаг бүгд угаагдан өнгө орсон ч цаанаа уйтгартай дүнсийгээд.. чийг даагаад, шалбааганд гарсан машины дугуйн мөр аажим замхарсан тийм л сайхан өглөө байж гэнэ.

Friday, August 5, 2011

Мэдэхгүй нэг ийм юм биччлээ

Нэг тийм алсад байгаа том хар бөмбөлөг. Миний хажууд хоёр метр өндөр шар өнгийн шоо байна. Бас цэв цэнхэрээр будсан пирамид. Дээд үзүүрийг нь хутгаар хусч будгийг нь арилгасан бөгөөд цаанаас нь саарал өнгө дэвсгэртэн харагдах юм. Саваа гэлтэй урт нарийхан цилиндр босоогоороо байна. Өнгө нь хүрэндүү ба сайхан толигор.